2020-02-05 09:191min00

Гаалийн байгууллагаар үйлчлүүлэгчдэд дараах зүйлийг анхааруулллаа

cb56d18f10cb1a65439433f9a352cc2ddec94f21-800x445

Шинэ коронавирусын халдварлалт БНХАУ-д ихсэж байгаатай холбогдуулан гаалийн байгууллагаар үйлчлүүлэгчдэд дараах зүйлийг анхааруулж байна.

-Хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагын ажилтнууд гаалийн бүрдүүлэлт хийхдээ урьдчилан сэргийлэх амны хаалтыг хэрэглэж байх;

-Ханиад томуу туссан болон халуунтай байгаа бол гаалийн байгууллагаар үйлчлүүлэхгүй байж, шаардлагатай тохиолдолд итгэмжлэл олгох арга хэмжээ авах;

-Халдварын голомттой улсаас бараа импортолж байгаа тохиолдолд гаалийн байгууллагад урьдчилан мэдэгдэж байх талаар Гаалийн ерөнхий газраас анхааруулж байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй