Өв уламжлалаа гажуудуулахгүйгээр Цагаан сарыг хэрхэн цомхон, чирэгдэл багатай тэмдэглэх талаар Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Д.Цэрэнсодномын ярианаас ишлэн хүргэе.
- Ууцыг орлох мах гэж бий. Дал дөрвөн өндөр үе сүүлтэй чанаад, дээр нь уураг сүү тавиад л болоо шүү дээ.
2. Гучин хэдтэй залуучууд араас нь харагдахгүй шахам идээ засчихаад түүнийгээ дараа нь хог дээр хаяж, нохой шувуунд өгч байна. Хатуу хэлэхэд хүн ёсоо алдсан хэрэг. Хүн төрөлхтөн ёсоо дагахгүй бол ёс бусын гай нөмөрч ирдэг юм шүү дээ.
3. Төрсөн үр хүүхдүүд нь аав, ээждээ золгодог юм байгаа биз. Түүнээс биш хамаатан садан гээд айл хэсэх хэрэггүй.
4. Орчин үед баярлахаас гадна зохистой хоололт, аюулгүй тээвэр зэрэг аливаа эрсдэлээ ч зөв тооцох ёстой.
5. 61, 73, 85, 97 настай, мөн жил нь орсон ахмад хүнд бэлгэ хүргэдэг уламжлалтай. Ах дүүсээс нэг нь төлөөлөөд бэлэг хүргэдэг.
6. Бэлэг үнэтэйдээ биш, утга чанартай байх нь чухал.
7. Хүүхдэд л бэлэг өг. Бусад хүнд бэлэг сэлт барих ер хэрэггүй. Хүүхдэд дэвтэр ном, хичээлийн хэрэгсэл, танин мэдэхүй, ой ухааныг хөгжүүлэх зүйлс бэлэглэж байвал сайн.
8. Үзүүлэх биш, идүүлэх гэж идээ засдаг юм. Тиймээс хонины ууц тавьдаггүй. Зүсээд идэхэд идэнгэтэй учраас үхрийн өвчүү чанаж тавьдаг.
9. Хэтэрхий их өөх тостой хүнс нэг дор хэмжээ хязгааргүй идсэнээр элэг, ходоодонд хөнөөлтэй.
10. Золгохдоо “Энх явж мөнх жарга, эдийн сайныг үзэж, эрдмийн дээдийг сур гэх зэргээр ерөөж сурах хэрэгтэй. Ерөөл өргөх чинь л өв соёл, ес уламжлал юм.
6 comments
Цагаан сар гэдэгийг элдвээр магтаж улам дэвэргээд байх хэрэггүй. Аль ч улс орон тэр уламжилалт гээд байгаа ёс заншилын заримыг нь орхиж заримыг нь тухайн үедээ тааруулж боловсронгуй болгодог. Цагаан сарыг иым мачгаар маш хчлбарчилж үрэгдэл чирэгдэлгүй болгох ёстой .
Цагаан сар чинь өнгөрсөн юм биш үү. Гадаа ч хаврийн урь ороод цас хайлаад налайж бна. Банш бууз хөлдөх хөг өнгөрсөн хаврийн эхэн сар талдаа орсоон гээд байгаль эх чинь хэлээд байна. Тэгээд олныг хамарсан цар .вирус халдвартай холбоотой өнжсөн нь дээр байхаа .
Иддэг баяр гэж байхуу
Ёс төрөө эрхэмлэж Цомхон хийж эрүүл мэндээ хамгаалах талаас анхаарах нь хамгийн зөв байх
Цагаан сарын тухай санууштай чухал зүйл бичсэн байна . Цагаан сараар шинэ баян цээж өвчтэй гэсэн шиг булга торгоор биеэ ороож , алт мөнгөн үнэтэй чулуун хөөрөг бариж болсон болоогүй үнэтэй машинаар гангарч ганган тогос лугаа хүмүүс хөлхөлдөж том том ууц давхарлан тавиж баярхсан хөрөнгөн нь багтаж ядсан хүмүүс байдаг . Яс юмандаа эдгээр хүмүүс хэн нэгэндээ хэдэн төгрөгөөр тусал гэвэл яаж голоон зохиж нарийнтаж үхэх бол
Золгож байгаа нь хөл дарж байхаар 5 төгрөг нийлүүлээд 10 эмчилгээ хийлээд залгаад 10 хоног амаралт сувилалд явуулаа ч ( намайг биш би өөрийгөө болгоно)