XIII-XIV зууны үед Их Монгол улс болон Монголын эзэнт гүрний захиргаанд байсан улс орнуудад дагаж мөрдөж байсан хууль юм. Их Монгол улсын төрийн үндсэн гол хууль нь “Их засаг” байв.
“Их засаг” хуульд хаан өргөмжлөх, их хуралдайг зарлан хуралдуулах, гадаад улс оронтой харилцах ёс, цэргийн болон иргэний үүрэг, алба татвар, эрүүгийн болон иргэний шинж чанартай олон асуудлыг хэрхэн зохицуулахыг хуульчлан заажээ.
“Их засаг” нь цэрэг иргэний төрийн шинж чанар хийгээд нүүдэлчин ахуйн өвөрмөц онцлогийг тусгасан хууль гэдгээрээ онцлогтой гэж судлаачид тэмдэглэсэн байдаг. Их Монгол улсад тогтоосон хэм хэмжээ нь ард иргэдийн тайван амьдрал хийгээд хуулиа чандлан сахидаг хэв журам улс даяар тогтоож хуулийн хүрээнд амьдрах тэр л нөхцөлийг хангаж өгчээ.
UPDOWN.MN сайт Их Засаг хуулиас та бүхэндээ цувралаар хүргэж байна.
Бэлтгэсэн Н.Цэндбат