NBA-ийн домогт сагсчин Майкл Жордан төрөлх нутаг болох Хойд Каролинагийн Шарлотт хотын захын хороололд анхан шатны эрүүл мэндийн тусламж үзүүлэх хоёр эмнэлэг байгуулжээ. Тус эмнэлэг нь эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй, орлогын түвшин бага, төрөөс эрүүл мэндийн үнэ төлбөргүй үйлчилгээ авч чаддаггүй нийгмийн давхаргынханд нээлттэй аж.
Амьжиргааны түвшин доогуур иргэдэд зориулсан уг эмнэлэг нь долоон сая ам.доллараар бүтсэн аж. 2000 м2 талбайтай тус эмнэлэг нь 12 үзлэгийн өрөө, рентген дүрс оношилгооны кабинет, хөдөлгөөн заслын танхимтай энэхүү эмнэлэгийн үндсэн ажил 2017 оноос эхэлж өнөөдөр биелэлээ олоод байна.
“
MNB.mn