Нийслэлийн Хан-Уул дүүрэгт өнгөрсөн сарын 16-ны өдөр зам тээврийн ноцтой осол гарч, ослын улмаас 45 настай иргэн А амь насаа алдсан байдаг. Осол гаргасан “Mercedes Benz G-500” маркийн автомашиныг жүжигчин Г.Ананд жолоодож явсан бөгөөд тухайн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь тогтоогдсон.
Ослыг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байгаа төдийгүй Ананд гадуур байцаагдаж байгаа гэнэ. Харин шинжээчдийн дүгнэлт ирэх долоо хоногт гарах юм байна. Авто ослыг сануулахад, өнгөрсөн сарын 16-ны өдөр Хан-Уул дүүрэг Их Монголын гудамжинд Benz g class маркийн автомашин toyota premio маркийн автомашинтай мөргөлдөж ноцтой осол гарсан. “Toyota premio” маркийн авто машины жолооч 45 настай А ослын улмаас нас барсан.
Benz g class маркийн тээврийн хэрэгслийн жолоодож явсан А гэгч нь 1 бүхэл 83-ын согтолттой байсан нь самбаачлах хугацаа байхгүй, сэтгэн бодох чадвар удаан, сэтгэлийн хөөрөл их өндөр, үг ярианы тухайд цэгцгүй ойлгомжгүй болчихсон байсан. Ийм зэргийн согтолттой бол тээврийн хэрэгслээр битгий хэл явганаар замын хөдөлгөөнд оролцох чадамжгүй болчихсон гэж ойлгож болно” гэж
Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбат мэдээлсэн байна.