Мэдээлэл амнаас ам дамжих үедээ үнэн бодит байдлаа алдаж, цуу яриа болон хувирдаг

Цуурхал гэж юу вэ?

Хоорондоо цуурч, цуурхлаа ам дамжуулна гэдэг хүмүүсийн хийх дуртай ажлуудын нэг гэж сэтгэлзүйчид үздэг. Гэхдээ цуурхал гэдэг нөгөө талаараа өрсөлдөгчид, дайснуудтайгаа тэмцэх нэгэн арга аж. Тэр тусмаа өнөөгийн энэ нийгэмд цуурхал тараах нь мэргэжлийн түвшинд хүртлээ өсчээ. Тэр ч бүү хэл “цуурхал тараагч” гэдэг мэргэжил хүртэл бий болсон юм. Тэгвэл энд тэндгүй тархаж явдаг цуурхал ямар ашигтай, бас ямар сөрөг нөлөөтэй вэ?

Цуурхал гэдэг харьцангуй ойлголт: Цуурхал бол үнэнд нийцэхгүй, гажуудуулсан, бүрэн шалгагдаагүй мэдээлэл юм. Хэрвээ энэ нь үнэн бол “мэдээлэл” гэдэг үгээр түүнийг тодорхойлчихно. Харин үгүй бол худал яриа гэдэг үгээр таглагддаг гэсэн үг. Цаг хугацааны явцад цуурхлыг байж болох материалаар баталж болдог. Тэр үед цуу яриа биш бол үнэн бодит мэдээлэл болдог. Ингэхдээ цуурхал гэдэг бол харьцангуй ойлголт. Нэгэн цагт цуурхал байсан зүйл өөр цаг хугацаанд бодит мэдээлэл ч болох нь бий.

Цуу яриа бол үнэн биш яриа: Эртний грекүүд л амнаас ам дамжиж байгаа яриа яаж хурдан тархаж байгааг сайн анзаарчээ. Тиймээс тэд цуу ярины бурхан Осса хэмээх хов жив, мэдээ тараадаг далавчит эмэгтэй бурхныг бодож олсон гэдэг. Грекүүд мөн нэг цуу яриа нөгөө рүү дамжих явцдаа бага багаар өөрчлөгддөг болохыг ч анзаарсан байна. Өдгөө эрдэмтэд үүний онцлогийг батлаад байгаа билээ. Үүнээс гадна ямар ч мэдээлэл амнаас ам дамжих үедээ үнэн бодит байдлаа алдаж, эрт орой хэзээ нэгэн цагт цуу яриа болон хувирдаг байна.

Дундад зуунд захын талбай дээр хааны зарлиг уншиж өгдөг зарчийн мэдээллийг сонссон хүн бүр өөр өөрийнхөөрөө цуу яриа болгон хувиргаж, уран дүрслэлд оруулдаг байсныг бид киноноос хардаг. Өнөө үед ч дэлхийн олон орны парламентад хууль, түүнд оруулах өөрчлөлтийг “цуу яриа” болгон хүлээн авахыг хориглодог аж.

Нэг хүн нэг тараах суваг: Нэг хүн цуу яриаг нөгөөдөө дамжууллаа гэхэд сонссон нэг нь яригч болон хувирч, дахиад өөр хүнд дамжуулна. Энэ байдлаар цуу яриа өөрөө дамждаг мэдээлэл болохоор хэвлэл мэдээллийн ч хэрэг байхгүй. Гэхдээ зарим үед хэвлэл мэдээлэл ч бас цуу ярианы эх үүсвэр болох тохиолдол бий. Ийм байдлаар үнэгүй, үр дүнтэйгээр дамждаг яриа юм.

Цуу яриа нийтийн түгшиж хүлээсэн зүйлийн хариулт болж, хүн бүрийн дотор байсан, хэлэхээс санаа зовж байсан зүйлийг гаргаж ирдэг

Цуу ярианы физиологи: Хаанаас гарсан нь тодорхойгүй ийм мэдээлэл олны анхаарлыг татдагийн нууц юундаа байна вэ? Хүмүүс эхний эх сурвалжийг нь мэдэхгүй хэрнээ давтаад л явдаг. Ингэж зохиогч нь тодорхойгүй байдаг нь олон хүнд үнэн гэсэн баталгаа нь болдог байна. Яагаад гэвэл “ард түмнээрээ л энэ мэдээллийг мэдэж байгаа шүү дээ”. Дээр нь энэ нь хэвлэлүүдийн дуугүй байдаг, эсвэл засгийн эрхэнд байдаг хүмүүсийн дуугүй байдаг мэдээллийг агуулсан болохоор илүүтэй анхаарал татдаг.

Цуу яриа нийтийн түгшиж хүлээсэн зүйлийн хариулт болж, хүн бүрийн дотор байсан, хэлэхээс санаа зовж байсан зүйлийг гаргаж ирдэг. Мөн олон нийтийн хүслийн илэрхийлэл болох нь ч бий. Хамгийн сонирхолтой нь цуу яриа бидэнд маш их таашаал төрүүлдэг байна. Ялангуяа нэгээс нөгөө хүнд дамжуулж байхад сонирхолтой байдаг. Яагаад гэвэл та мэдэж байхад нөгөө нь мэдэхгүй байна гэдэг өөртөө илүү итгэлтэй болоход нөлөөлдөг.

Цаад нөхөр нь ч мөн сонсчихоод өөр хүнд дамжуулахдаа яг л ийм мэдрэмжийг амсдаг. Ийм байдлаар цуу яриа дэгдээгчид юу ч алддаггүй, зөвхөн олж авдаг гэсэн үг. Учир нь хүн өөрийнхөө ач холбогдлыг мэдэрмэгц тархинд нь “таашаалын даавар” болох эндоморфин ялгарч байдаг. Энэ нь бэлгийн таашаалын үед ялгарч байдаг даавар болохоор бид нэг цуу яриаг дамжуулснаар тодорхой хэмжээнд бэлгийн амьдралаа орлож, таашаал авдаг гэсэн үг юм.

Цуу ярианы хэлбэрүүд: Цуу ярианы хоёр хэлбэр байдаг. Нэг нь бодит мэдээлэлд үндэслэгдсэн бол нөгөө нь сэтгэлзүйн өнгө аясыг гол өнцгөө болгосон байдаг. Бодит мэдээллээс үүдэлтэй цуу яриаг огт бодит биш, бодит биш, бодит, үнэн бодит байдалтай ойр гэж дөрөв хуваана.

“Айлгагч цуу яриа”. Айдсын мэдрэмж агуулсан яриа юм. Нибиру гарагтай мөргөлдөнө, дэлхий сүйрнэ, дэлхийн дулаарлаас болоод дэлхий тэр чигтээ усанд автана гэдэг мэдээлэл үүнд багтан. Хэн нэгэн хэзээ нэгэн цагт хэлсэн л бол давтагдаж явсаар айл бүрийн гэрийн ойролцоох мухлагийн лангууны ярианы сэдэв болно. Энэ цуу яриа мэдний сэтгэл хөдлөл, айдас, итгэл найдвар, үнэмшил зэрэг дээр тоглолт хийдэг.

Филиппинд партизануудтай хийсэн дайны үеэр партизанууд цус сорогч вампируудаас айж байгаа нь тогтоогджээ. Энэ сэдвээр цуу яриа ихээр дэгдэж, нэг нь нөгөөгөөсөө улам айдастай болж байлаа. Гэтэл хэн нэгэн ой руу хүзүүн дээрээ хоёр нүхтэй, огт цусгүй болсон босогчийн цогцсыг ой руу шидсэнээр тэд энэ бүсийг орхин одож байсан түүх бий.

Цуу яриаг зэвсэг болгох нь: “Түрэмгийллийн цуу” яриа гэхээр бас нь айдсын цуу ярианы төрөл бий. Энэ нь тодорхой бүлгийн байр байдлыг өөрчлөх зорилготой. XIX зууны дунд үед ийм байдлаар сипаев хэмээх Энэтхэгийн хөлсний цэргүүдийн бослогыг дэгдээсэн түүхтэй. Тэдэн дунд Энэтхэгийн Британийн эзэмшлийнхэн тэдний шинэ винтов бууг үхэр, гахайн өөхөөр тосолсон гэсэн цуу яриа газар авчээ. Лалын шашинтнууд гахайн мах иддэггүй, хинди шашинтнууд үхрийг ариун амьтан гэж үздэг. Тиймээс суманд уруулаараа хүрэх л юм бол аймшигт хар нүгэл гэлцэж байлаа.

Үүнээс хойш олон жилийн дараа яг ийм цуу яриаг Малайзад дэгдээсэн юм. Энд “Colgate-Palmolive” компанийг шүдний оондоо гахайн өөх ашигладаг гэсэн цуу яриа дэгджээ. Үүний улмаас худалдаанд нь сөргөөр нөлөөлж, дунд сургуулиудад багш нар нь лалын шашинт сурагчдадаа ийм оо хэрэглэхгүй байхыг уриалж байв. Гэтэл энэ нь Малайзад энэ компанийн бүтээгдэхүүн тархахыг зориудаар бууруулсан зохион байгуулалттай кампанит ажил болж таарчээ.

Улс төрийн цуу яриа: Олон хүн хувь хүний тухай мэдээллийг сонирхдог болохоор улстөрчид, улстөрд орох гэж байгаа хүмүүс цуу ярианы бай болох нь их. Үүний сул тал нь сонгогчдынхоо итгэлийг алдах, засаглалаа алдах, саналаа алдах гээд алдах юм их.

Цуу яриатай хэрхэн тэмцэх вэ: Цуу яриатай тэмцэж болох төдийгүй тэгэх ч ёстой юм. Мэдээллийг хомсдолыг бууруулснаар цуу яриа үгүй болно. Ингэхийн тулд цуу яриаг хэвлэн нийтлэх хэрэгтэй. Хэвлэгдсэн цуу яриаг ам дамжуулан хэн ч ярихгүй. Дээр нь хамгийн сайхан арга бол хэвлэлийн хурал зохион байгуулаад, сэтгүүлчдийн өмнө бодит мэдээллээ дэлгэхэд л хангалттай.

Эх сурвалж: paravda.ru

Орчуулсан Э.МАРТ

18 thoughts on “Мэдээлэл амнаас ам дамжих үедээ үнэн бодит байдлаа алдаж, цуу яриа болон хувирдаг

  1. ttsofewws 2023-04-14 15:21 at 15:21

    Мэдээлэл амнаас ам дамжих үедээ үнэн бодит байдлаа алдаж, цуу яриа болон хувирдаг – updown.mn
    ttsofewws http://www.gx84tfp0v02p57x02q91ucdy04i977wfs.org/
    attsofewws
    [url=http://www.gx84tfp0v02p57x02q91ucdy04i977wfs.org/]uttsofewws[/url]

    Хариулах
  2. Ivyshees 2023-06-02 07:25 at 07:25

    levitra 20mg india

    Хариулах
  3. Richardcrere 2023-06-03 00:31 at 00:31

    where can i buy elimite

    Хариулах
  4. Ashshees 2023-06-03 22:00 at 22:00

    advair inhalers

    Хариулах
  5. ElwoodKab 2023-06-05 06:09 at 06:09

    3000mg robaxin

    Хариулах
  6. ElwoodKab 2023-08-30 05:12 at 05:12

    metformin where to buy in uk

    Хариулах
  7. SamuelChere 2023-08-31 04:27 at 04:27

    canadian pharmacy antibiotics

    Хариулах
  8. MichaelBip 2023-09-19 05:03 at 05:03

    mexico diflucan

    Хариулах
  9. Eyeshees 2023-09-20 02:19 at 02:19

    good pill pharmacy

    Хариулах
  10. MichaelBip 2023-10-18 00:13 at 00:13

    modafinil 200 mg india

    Хариулах
  11. Eyeshees 2023-10-24 08:44 at 08:44

    cost ciprofloxacin 500mg

    Хариулах
  12. Ashshees 2023-11-23 06:11 at 06:11

    how to buy prednisone

    Хариулах
  13. Samshees 2023-11-25 13:54 at 13:54

    buy dexamethasone tablets

    Хариулах
  14. Ashshees 2023-12-22 19:05 at 19:05

    cost of diflucan in canada

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн