ОХУ: Коронавирус илэрсэн гадаадын иргэдийг албадан гаргана

Шинэ коронавирус илэрсэн гадаадын иргэдийг албадан гаргах захирамжийг ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустан гаргажээ. Энэ шийдвэрийг танилцуулсан Михаил Мишустан шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн өвчний тархалтаас хамгаалах нөөц бололцоо, эмчилгээнд шаардлагатай бүх эм, хэрэгсэл ОХУ-д байгаа талаар мэдээлжээ.

ОХУ саяхан коронавирусний халдвар тархалтаас урьдчилан сэргийлэх үндэсний төлөвлөгөөгөө баталсан бөгөөд энэхүү өвчнийг ХДХВ, тахал  зэрэг онцгой аюултай өвчнүүдийн тоонд багтаажээ. ОХУ-д эдгээр өвчнөөр өвчилсөн нь тогтоогдсон гадаадын иргэдийг тусгаарлах болон хорио цээрийн дэглэм тогтоох, албадан гаргах, хязгаарлалтын тусгай арга хэмжээ хэрэгжүүлдэг байна.

Мөн Оросын тал БНХАУ-д хүмүүнлэгийн тусламж илгээхээр бэлтгэж байгаа бөгөөд хоёрдугаар сарын 1-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улсын Агаар-сансрын хүчинд Оросын иргэдийг БНХАУ-аас нүүлгэн шилжүүлэх ажилд оролцохыг үүрэг болгожээ.

БНХАУ-ын Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн улсын хорооны хамгийн сүүлийн мэдээллээр, шинэ вирусний халдвар авсан хүний тоо 17205-д хүрч, 361 хүн нас барсан байна. ОХУ-д халдварын хоёр тохиолдол бүртгэгдээд байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн