Та харилцах дансыг ямар нэгэн шимтгэл, хураамжгүйгээр нээлгэн, нийгмийн халамжийн үйлчилгээгээ хурдан шуурхай найдвартай авах боломжтой.
1. Харилцах дансаа хэрхэн нээлгэх вэ?
• Банкны аль ч салбар нэгжид Иргэний үнэмлэх эсвэл Улсын бүртгэлийн ерөнхий газраас олгосон иргэний үнэмлэхний дэлгэрэнгүй лавлагаагаар харилцах дансаа нээлгэх боломжтой
• Данс нээлгэхэд ямар нэгэн шимтгэл хураамжгүй.
2. Харилцах дансанд холбох нь дараах ач холбогдолтой.
Үүнд:
• Аль ч салбар, тооцооны төвөөс халамжийн мөнгөө авах,
• Харилцах дансандаа карт нээлгэсэн тохиолдолд АТМ-ээс авах,
• Цаг хугацаа хэмнэх
• Банкны дараалалд зогсохгүй байх
• Бэлэн мөнгөний гүйлгээ хийх,
• Харилцах дансны үлдэгдэлдээ хүү тооцуулан авах,
• Цахим банкны үйлчилгээгээр дансаа удирдах, хянах
Налайх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс