Парисын хотноо энэ сарын 8-нд эхлэх “Их Дуулга” тэмцээнд 122 орны 800 жүдоч хүч үзэх агаад бөхчүүд олимпийн онооны төлөө өрсөлдөх юм.
Тэмцээний эхний өдөр эмэгтэй 48, 52, 57, 63 кг, эрэгтэй 60, 66, 73 кг-ийн жинд болно. Финалын барилдаанууд орон нутгийн цагаар 17:00 цагт эхлэх бөгөөд Улаанбаатараас долоон цагийн зөрүүтэй юм. Харин маргааш нь эмэгтэй 70, 78, + 78 кг, эрэгтэй 81, 90, 100, + 100 кг-ийн жингийн барилдаантай.
Тус тэмцээнд оролцох Монгол Улсын баг тамирчид:
Эрэгтэй :
60 кг Д.Амартүвшин, Л.Өнөболд
66 кг Г.Хэрлэн, Ё.Басхүү
73 кг Ц.Цогтбаатар, Г.Одбаяр
81 кг О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн
90 кг Г.Алтанбагана
100 кг Л.Отгонбаатар
+ 100 кг Ө.Дүүрэнбаяр, Н.Түвшинбаяр
Эмэгтэй :
48 кг М.Уранцэцэг, Г.Наранцэцэг
52 кг Л.Сосорбарам, Б.Хорлоодой
57 кг Д.Сумъяа
63 кг Б.Ганхайч
70 кг Ц.Наранжаргал
78 кг О.Мөнхцэцэг