2020-02-03 09:571min05

Монголчуудын бүтээсэн анхны машин 59 сая төгрөгөөр худалдаанд гаргна

unnamed

Монголчуудын бүтээсэн анхны машин “МОЗО”-г танилцуулах албан ёсны үйл ажиллагаа өчигдөр боллоо “Барс Моторс” ХХК өөрсдийн хөрөнгө оруулалтаар БНХАУ-ын Ханжоу хотод автомашин угсралтын хамтарсан үйлдвэр байгуулж тэндээ  Монголын оюунлаг зон олон буюу “МОЗО” нэртэй цахилгаан мотортой машиныг бүтээснээ олон нийтэд танилцуулагдсан юм.

Энэ үеэр “Барс Моторс” ХХК-ийн захирал Д.Дэмбэрэл  “20 дугаар зуунд Герман, АНУ, Япон улс автомашин үйлдвэрлэлийн салбарт тэргүүлж ирсэн. Манай улс асар их мөнгийг импортын машинд гадагш урсгаж байна. Иймд бид технологийг нь мэдсэн учраас дотооддоо машин угсрах ажлыг эхлүүллээ. Цаашид бүс нутагтаа машин үйлдвэрлэлийн салбарт гарах зорилготой байна” хэмээн хэллээ.

Уг автомашин нь манай орны уур амьсгал, монголчуудын хэрэглээнд бүрэн зохицох  эсэх сорил амжилттай болсон бөгөөд энэ ондоо багтан машин худалдаанд гарч эхлэх юм. Энэхүү  дунд оврын жийпний үнэ нь 59 сая төгрөгөөр худалдаанд гарах юм байна

Энэ “МОЗО” автомашин нь 1.5 мотортой шатахуун зарцуулалт хамгийн бага байна гэж “Барс” моторсын захирал Д.Дэмбэрэл хэлсэн бөгөөд өвлийн улиралд хот дотор 100 км тутамд 10 литр, зуны цагт хурдны замд зургаан литрыг зарцуулах юм  байна.

Гэхдээ Турбо хөдөлгүүртэй учир бартаат зам болон дөрвөн улирлын аль ч нөхцөлд явахад тохиромжтой гэнэ. “Барс Моторс” ХХК нь эхний 100 худалдан авагчдаа эд ангийн сэлбэгийн таван жилийн баталгаа өгөх аж. Мөн машинаа 10 жил унаад буцаагаад “Барс Моторс” ХХК-д зарж, оронд нь цахилгаан хөдөлгүүртэй жижиг тэрэг авч болно гэлээ.  Мөн 20 орны машины үйлдвэртэй зэрэгцэн байгуулсан үйлдвэрээ өргөжүүлж Монголд нээх ажил 2020 онд ажил хэрэг болно хэмээн тус компанийн удирдлагууд хэллээ.