Шалгалтаар хаяг шошгын зөрчилтэй хатаасан жимс, тахианы мах баримт бичгийн бүрдэл, бүртгэл хөтлөлт, шинжилгээ баталгаажилт дутуу, агуулах, зоорь, худалдааны хэсэг нь худалдаа үйлчилгээний стандарт, эрүүл ахуйн шаардлага хангаагүй, агуулахад температур, чийг хэмжигч байрлуулаагүй, өндгийг ил задгай хураасан, худалдааны хэсгийн хана, тааз зориулалтын бус угааж цэвэрлэхэд хялбар биш, агуулах зооринд бүтээгдэхүүнийг шаардлагын дагуу өрж, хураагаагүй, ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл хөтлөөгүй.
Барс импекс ХХК-ийн дэргэдэх “Барс баг ложистик” ХХК-ийн дотоодын лаборатори нь итгэмжлэлийн хүрээний тодорхойлолтоор шинжлэгдэх бүтээгдэхүүний жагсаалтад байхгүй нэг удаагийн аяга, таваг, уутанд шинжилгээ хийж, итгэмжлэлийн логотой сорилын дүнгийн хуудас өгсөн зэрэг зөрчил илэрлээ. Хяналт шалгалт үргэлжилж байна гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.