Дорноговь аймгийн Ханги авто замын хилийн боомтод Мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн улсын байцаагчид хилээр нэвтэрч буй зорчигчдоос эрүүл мэндийн асуумж авч, биеийн халууныг хэмжиж корона вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг өгч ажиллаж байна.
Мөн боомтын түр тусгаарлах өрөөг гаргаж, хувийн хамгаалах хэрэгсэл, амны хаалт, халдваргүйжүүлэлтийн бодисын нөөцийг бүрдүүлэх ажлын бэлэн байдлыг хангасан.
Ханги хилийн боомтын нийт албан хаагчид болон Улс хоорондын ачаа тээвэрлэлт эрхэлж байгаа аж ахуй нэгжүүдэд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, сургалтыг зохион байгууллаа.