Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага коронавирусийн гамшигтай холбоотой олон улсын хэмжээнд онц байдал зарласны дараа АНУ-ын засгийн газар Хятад улсад зорчихгүй байхыг иргэддээ анхааруулжээ.
Тус улсын төрийн департментаас гаргадаг аяллын зөвлөмжийн дөрвөн түвшний ангилал байдаг байна.
Нэгдүгээр “Хэвийн хэмжээнд болгоомжтой аялах”
Хоёрдугаарт “Өндөр хэмжээнд болгоомжтой аялах”
Гуравдугаарт “Аялах шийдвэрээ эргэж харах”
Дөрөвдүгээрт “Аялахгүй байх” гэсэн ангиллууд бий.
Харин өнөөдөр гаргасан анхааруулга нь хамгийн ноцтой түвшний буюу “Аялахгүй байх” ангилалд багтжээ. Төрийн департментын мэдэгдэлд “Шинэ төрлийн коронавирус Ухань хотод илэрсэнтэй холбоотой Хятадад зорчихгүй байхыг анхааруулж байна. Урьдчилж мэдэгдэлгүйгээр Хятад улс руу зорчихыг хориглож болзошгүй тул аялагчид бэлтгэлтэй байна уу. Одоо Хятадад байгаа иргэдэд нутаг буцах талахыг зөвлөж байна” гэжээ.
Ikon.mn