Хятадын Уханийн их сургуулийн дэргэдэх Рэнминь эмнэлгийн 30 настай сувилагч бүсгүй Шань Ся шинэ төрлийн коронавирустэй идэвхийлэн тэмцэх зорилгоор даваа гарагт үсээ хусуулжээ. Хоёр хүүхдийн ээж тэрбээр санамсаргүй халдвар авахаас сэргийлж, мөн хамгаалалтын хувцсаа өмсөж, тайлахад амар хэмээгээд халзан толгойтой болсон байна.
Сувилагч бүсгүй ингэхээс ч өөр аргагүй юм. Учир нь Ухань хотноо эмч нар гурван ээлжээр ажиллаж, химийн хамгаалалтын хувцсаа олон тайлж, өмсөхгүйн тулд живх хүртэл өмсөөд ажлаа хийж байна. Эмнэлэг ч дүүрэн хүнтэй байгаа юм.