Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2020 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Цагаан сар” нийтийг хамарсан баярын арга хэмжээтэй холбогдуулан мал, амьтны гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээр хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгчийн үйл ажиллагаанд Мал эмнэлгийн хяналт, Хүнсний чанар, стандартын хяналт, Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч нар хамтран хяналт шалгалт хийж байна.
Шалгалтын явцад мал эмнэлэг ариун цэвэр-гарал үүслийн гэрчилгээгүй хонины мах худалдаалж байсан 2 зөрчил илрүүлж Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ ногдуулан ажилалаа. Хүчит шонхор худалдааны төвөөс мах авч үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхэлж буй иргэд мал эмнэлэг ариун цэвэр-гарал үүслийн гэрчилгээгүй байх зөрчил арилахгүй байна. Иймд иргэд гарал үүсэл нь тодорхойгүй мал, амьтны гаралтай хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байх, мал, амьтнаас дамжин халдварлах халдварт, паразит өвчний халдвараас эрүүл мэнд, амь насаа хамгаалж хэвшихийг анхааруулж байна.
Хяналт шалгалтанд хамрагдсан 21 аж ахуйн нэгж, иргэнд мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангуулах, эрсдлээс сэргийлэх тухай мэдэгдэл хүргэлээ.