Энэ сарын 15-22-ны өдрийн хооронд хүнсний 19 нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн төдийгүй тэр дундаа махны үнэ 300-600 төгрөгөөр нэмэгдсэн.
Гэтэл дахиад долоо хоногийн хугацаанд махны үнэ өмнөх долоо хоногийн өсөлтөөс хоёр дахин их буюу 1000-1300 төгрөгөөр нэмэгдсэн байна.
Сар шинийн баярын өмнө өргөн хэрэглээний бараа болон хүнсний бүтээгдэхүүний үнэ тодорхой хэмжээгээр нэмэгддэг хэдий ч махны үнийн энэхүү өсөлт нь сүүлийн таван жилийн дунджаас хэд дахин өссөн байна.
Тодруулбал, долоо хоногийн дотор килограмм тутамдаа:
- Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 12.23% буюу 1,067 төгрөгөөр,
- Хонины цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 11.75% буюу 1,025 төгрөгөөр,
- Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 8.64% буюу 911 төгрөгөөр,
- Үхрийн цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 10.68% буюу 1,322 төгрөгөөр,
- Адууны ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 12.31% буюу 1,000 төгрөгөөр,
- Ямааны ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 13.99% буюу 1,000 төгрөгөөр тус тус өсчээ.
1 comment
Сэтгэлгүй муухай юмнууд…хил ээ хаа гэж хэсэг нь шаардаж байхад 70 80 н сая малтай 3хан сая хүн байж мах ийм үнэтэй байхдаа яахавдээ….