Эцэг, эхчүүдээ хүүхдүүддээ хараа хяналт тавьж, хариуцлагатай байцгаая

2020-01-30 14:291min0
be16d8_6360663990393708431806654902_sunset_fam_x974

Коронавирусийн улмаас сургууль, цэцэрлэг, оюутнуудын хичээлийг түр хугацаагаар хязгаарласан. Үүнтэй холбоотой бага насны хүүхэд ахуйн хүрээнд түлэгдэх, өндрөөс унах, цахилгаанд цохиулах, гэмт хэргийн холбогдогч, хохирогч болох эрсдэл өсдөг байна.

Өнгөрсөн оны тухайд 1600 орчим хүүхэд гэмт хэргийн хохирогч болсон байна. Хамгийн аюулгүй орчин гэгддэг төрсөн гэртээ хүүхдүүд эцэг, эхдээ зодуулж, бэлгийн болоод бие сэтгэлийн хүчирхийлэлд өртдөг болохыг Цагдаагийн ерөнхий газрын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, Цагдаагийн хошууч Д.Будзаан онцоллоо.

Хүүхдүүддээ хараа хяналт тавьж, хариуцлагатай байцгаая эцэг, эхчүүдээ. Таны бидний хүүхдүүд гэмт хэргийн холбогдогч, хохирогч болох эрсдэл ойрхон байгаа гэдгийг үргэлж санаарай гэж тэрбээр сануулсан юм.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй