Улаанбаатар хот руу хууль бусаар түүхий нүүрс нэвтрүүлэх гэж байсан хоёр ч тохиолдлыг албаныхан илрүүлэн шалгаж байна.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн Өлзийт-1 авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор 2020 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр 14-68 төв улсын дугаартай тээврийн хэрэгслээр иргэн Н.Пүрэвдэмбэрэл нь 36 шуудай налайхын түүхий нүүрс, мөн Гүнтийн авто тээврийн шалган нэвтрүүлэх цэгээр 1665 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслээр иргэн Ц.Амаржаргал нь СХД-ийн 21-р хороо хүүшийн амнаас хоёр шуудай нүүрсийг хот руу авч явсныг хяналт шалгалтын явцад илрүүлэн нийслэлийн цагдаагийн удирдах газрын хүрээлэн буй орчны хяналтын хэлтэст шилжүүллээ. Хяналт шалгалт үргэлжилж байна.
Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар