Дорнод аймагт Баянхошуу, Хавиргын гэсэн хоёр боомт байдаг байна. Өчигдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Хавиргын боомтоор орж ирсэн хоёр иргэнээс Коронавирусын халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн байна. 20 настай О нь бага зэргийн ханиалгаж, халуурсан байдалтай байсан байна. Харин 23 настай Д нь бага зэргийн халуурах шинж тэмдэгтэй байжээ. Тиймээс тухайн хоёр иргэний нэг машин, хамт явсан машины хамтаар тусгаарлаж, холбогдох шинжилгээг авчээ. Тухайн иргэд нь Манжуур хотод ажиллаж, амьдарж байсан иргэд юм байна.
Тэдгээр иргэдэд хийсэн шинжилгээний хариу гарсан бөгөөд Иргэн О-оос улирлын томуугийн H3N2 вирус илэрсэн бол иргэн Д- ээс Иж томуугийн вирус илэрчээ. Хамт явсан иргэдэд халдваргүйжилт, аюулгүй байдлын зөвлөгөө өгч хорионоос гаргасан байна.
Н.БАТАА