Та нийслэл хотоо дэлхийн хамгийн бохир хот гэж боддог уу? Тэгвэл та маш их эндүүрч байна. Улсаараа заваан, экологи нь сүйрлийн ирмэгт ирсэн газрууд цөөнгүй бий. Гэхдээ ингэлээ гээд манайх сайхан байна гэж хөөрцөглөхөөс илүүтэй бид нэг гараг дээр аж төрж байгаа, тэдний бохирдол бидэнд сайнаар нөлөөлөхгүй гэж бодох хэрэгтэй.
№1 Хятад
Бохирдлын гол шалтгаан нь хүн амын хэт төвлөрөл. Энэ улс 2019 оны байдлаар 1 404 328 611 хүн амтай. Ийм олон тооны хүн амынхаа хэрэгцээг хангахын тулд хүнд, олборлох, эрчим хүчний гээд асар их үйлдвэрлэл явуулах шаардлагатай.
Үүнээс болоод Хятадын ихэнх хэсгийн хүрээлэн буй орчин бохирджээ. Том хотуудад уушгины хавдрын өвчлөл хөдөөгөөсөө 3 дахин их байна. Дулааны ЦС-уудын ихэнх нь нүүрсээр ажилладаг. Үүний улмаас хорт утаа ихтэй. Агаарт цацаж буй СО2-оороо дэлхийн дулаарлын гол буруутан болдог. Хятадын усны ихэнх нь хордсон болохоор ууж, загас үржүүлж ч болдоггүй.
№2 Энэтхэг
ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн 32 объект бүртгэгдсэн гэдгээрээ гайхуулах энэ улс хүн амын тоо нь л гэхэд 2018 оны байдлаар 1 349 217 956. Яг л Хятадтай адил хүн ам ихтэй, хог хаягдал их, цөлжсөн, ой, ус, агаар нь бохирдсон. Эрчимтэй хөгжиж байгаа энэ улсад агаарын бохирдлын улмаас 40 жилийн дараа гэхэд жил бүр 3 сая гаруй хүн нас барна гэж тооцоолжээ.
№3 ӨАБНУ
Африк тивдээ эдийн засгийн хамгийн хөгжилтэй орнуудын нэг боловч экологийн аюулгүй байдал бүрэн алдагджээ. Африкт дэлхийн нийт ойн 17 хувь нь ургадаг ч хамгийн үнэ цэнтэй ойн 90 гаруй хувийг нь устгажээ. Хүн ам нь 2019 оны байдлаар 58 775 022 байна.
№4 Мексик
Кактус, сомбреро, текила, начос, латиногийн орон цэвэр усны асуудалд оржээ. Багахан цэвэр усан дээр нь цэвэрлээгүй бохирын ус ордгоос гадна ой модыг тайрч устгаж, цөлжүүлж байна.
№5 Индонез
Халуун бүсийн диваажин болсон энэ газарт жуулчид ирж амардаг ч хог хаягдлын зохион байгуулалт буугаас болж экологийн асуудал нь сүйрэх дөхөж байна. Хамгийн аймшигтай нь энэ улсын иргэд ийм л байхыг хэвийн зүйл гэж үздэг. Яг энэ байдал үргэлжилбэл цаашид юу болохыг төсөөлөхийн ч аргагүй.
3 comments
ENEMETIIN DELHIIGEER 1 TARSAN HUN HOG SHAAR MONGOLUUDIG USTGAH HEREGTEI
Чи өөрөө үхээч лалар хорхой
chi bol hamgiin adgiin hog shaar bn udahgui uhej dald orno huleej bai