Хэнтий аймагт уушгины хатгалгааны хүндрэлээр нас барсан хүүхдээс авсан шинжилгээний хариу өчигдөр гарчээ.
Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Шинжилгээгээр томуугийн А хүрээний Н1N1 вирус илэрсэн гэсэн бол
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: Хэнтийн аймгийн эмнэлэгт өчигдөр өглөө 07:45 цагт хоёр талын уушгины хатгалгаатай, амьсгал болон зүрх судасны дутагдалтайгаар биеийн байдал хүнд хүүхэд ирсэн. Эрчимт эмчилгээний арга хэмжээ авсан ч биеийн байдал дээрдэлгүй 16:00 цагийн орчимд нас барсан. Түүний ойрын хавьтал гурван хүүхдийг тусгаарлаж шинжилгээ хийсэн. Тэдний биеийн байдал хэвийн байгаа гэлээ.