Бельгийн хаан асан 2-р Альберт нууц охинтой гэдгээ хүлээн зөвшөөрлөө. Тэрбээр генетикийн шинжилгээний үр дүнд итгэж байгаагаа илэрхийлсэн байна. ДНК-ийн шинжилгээгээр тэрбээр Дельфина Боэль хэмээх эмэгтэйн эцэг нь мөн болох нь тогтоогдсон аж.
Энэ эмэгтэй олон жилийн турш хааны гэр бүлийн удмынх гээд, энэ тухай ном хүртэл гаргаж байсан юм.
Альберт 7 жилийн өмнө хаан ширээнээсээ буусан. Тэр цагаас эхлэн Бельгийн Үндсэн хуулиар Боэльд эцэг тогтоолгох эрхтэй гэж тогтоожээ. Үүнээс өмнө бүсгүй эцэг тогтоолгох гээд амжилт олоогүй аж. Дельфинагийн ээж нь Бельгийн бизнесмэн Жак Боэлийн эхнэр байжээ.
Эх сурвалж: vesti.ru