Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 30 дугаар тогтоол, Улсын Онцгой комиссын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дүгээр хурлын тэмдэглэл, Нийслэлийн Онцгой комиссын 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 02 дугаар хурлын тэмдэглэл, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/108 дугаар тушаалыг үндэслэн томуу, томуу төст өвчлөл, тархалт болон коронавирусын халдвараас хүн амыг урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор дараах газруудын үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд зогсоосон болохыг МЭДЭГДЭЖ байна. Үүнд:
1. Ерөнхий боловсролын сургуулиуд
2. Цэцэрлэгүүд
3. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд
4. Дээд боловсролын байгууллагууд
5. Урлаг, соёл, кинотеатр, үзвэр үйлчилгээний газрууд
6. Спортын тэмцээн, уралдаан зохион байгуулах газрууд
7. Жолооны курс
8. Мэргэжлийн түр сургалтын байгууллагууд /бүх шатны сургалтын төвүүд, мэргэжил олгох түр сургалтууд, хэлний дамжаа, курс г.м/
9. Интернет, цахим тоглоомын газрууд
10. Бага насны хүүхдийн төрөл бүрийн тоглоомын газрууд
11. Өдөр өнжүүлэх төвүүд
12. Хүүхэд харах үйлчилгээний газрууд
Иймд иргэд та бүхэн үүргээ ухамсарлан олон нийтийг аливаа хэлбэрийн үйл ажиллагаанд оролцохгүй байх, бага насны хүүхдүүдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, онцын шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар үйлчлүүлэхгүй байхыг АНХААРУУЛЖ байна.