Коронавирусын голомт болсон 11 сая хүн амтай Ухань хотын иргэд өөрсдийгөө дэмжиж, флэшмоб зохион байгуулжээ.
Тэд өчигдөр орой 20 цагийн үед гэрийнхээ цонх, тагтаар гарч ирж, “Ухань, алив, алив” хэмээн хамтдаа хашхирцгаасан байна. Түүнчлэн Хятадын төрийн дууллаа дуулжээ. Энэ тухай олон нийтийн сүлжээгээр мэдээлсэн байна.
Энэ вирусын халдвар энгийн ханиадтай төстэй боловч маш хурдан хугацаанд уушги болон бусад эрхтэнд нөлөөлдөг байна. Энэ вирус Ухань хотын далайн хүнсний захаас эхэлсэн гэдэг. Өдгөө захыг хааж, цагдаагийн туузаар дараад байна. Мөн хотод халдваргүйтгэл явуулж байна.
1 comment
武汉加油