2020-01-28 10:341min00

Коронавирусний улмаас халдварласан хүн 1300, нас барсан хүний тоо 106 болжээ

2020_0126-coronavirus-1200x774

БНХАУ-д шинэ коронавирусний улмаас нас барсан хүний тоо 106 болж нэмэгдсэн бол энэ өвчнөөр халдварласан 1300 орчим тохиолдол бүртгэгджээ.

Шинэ төрлийн уушгины хатгалгаа өвчнөөр халдварласан хүний тоо мягмар гарагийн өглөө 2889-д хүрч, энэ өвчний улмаас 82 хүн нас барсан тухай Хятадын бүс нутгийн албан ёсны мэдээллийг иш татан “Ванъи” мэдээллийн цахим хуудас өмнө нь мэдээлсэн байна.

Халдварласан тохиолдлын тоогоор Хубэй муж нэгдүгээрт бичигдсэн хэвээр байна. Энэ мужид хамгийн их буюу 1423 тохиолдол бүртгэгдээд байна. Цаашлаад Гуандунд 151, Жэзянд 128, Хэнаньд 128 тохиолдол тус бүртгэгдсэн байна.

Эх сурвалж : МОНЦАМЭ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй