Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид өдрийн цагаар бага насны хүүхдийг өсвөрийн цагдаа байна гэж айлган сүрдүүлэн зодож хохирогчийн эд зүйлсийг нь дээрэмддэг этгээдүүдийн талаар мэдээлэл авч энэ оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрны 204 тоотоос дайчлан баривчилж шалгахад эрхэлсэн тодорхой ажилгүй урьд өмнө дээрэмдэх гэмт хэрэг үйлдэн ял шийтгэл эдэлж байсан А,Э,Г, Д,Э нар болох нь тогтоогдсон.
Дээрх этгээдүүд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргүүдийн нутаг дэвсгэрт бага насны хүүхдийг дээрэмдэх 24, залилан мэхлэх 2 нийт 26 гэмт хэрэг үйлдсэн, үүнээс хэрэг бүртгэлийн дугаартай 18, цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй 8 гэмт хэрэг үйлдсэн байх тул хохирогч, иргэний нэхэмжлэгчийг тогтоохоор ажиллаж байна.
2 comments
76 ааг дээрэмд
zus tsaraig ni niigemd il bolgoy huuhduudee hulgaichuudaas hamgaalah heregtei