Монгол улсын шадар сайдын 2017 оны 08-р тушаалаар баталсан “Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн салбар хоорондын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах журам”-ын дагуу ЭМЯ -ны удирдах бүрэлдэхүүн хуралдлаа. БНХАУ-ын уламжлалт цагаан сарын баяртай холбогдуулан хятад улсын талаас хаасан хилийн боомтууд 2020 оны 01-р дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн нээгдэхтэй холбогдуулан хилээр орж ирэх иргэдэд тандалт судалгаа хийх асуудлыг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд хэрхэн зохион байгуулах талаар үүрэг чиглэл өглөө.