Өчигдөр Иракийн нийслэл Багдад байрладаг АНУ-ын Элчин сайдын яам өчигдөр пуужингийн цохилтод өртсөн талаар BBC мэдээллээ. Багдын төрийн байгууллага, гадаад улс орны дипломат төлөөлөгчийн оффисууд байрлах “Ногоон бүс” рүү таван пуужин харвасны гурав нь АНУ-ын Элчин сайдын яамны байгууламжууд дээр унажээ.
Халдлагын улмаас гурван хүн шархадсан бөгөөд хохирогчдыг аль улсын иргэд болохыг тодорхой зарлаагүй байна. АНУ, Ираны харилцаа тааламжгүй болсноос хойш АНУ-ын Элчин сайдын яам хэд хэдэн удаагийн халдлагад өртсөн ч Элчин сайдын яамны барилга дээр пуужин унасан тохиолдол анхных юм.
АНУ-ын Төрийн департамент Иран Улсыг халдлагын буруутнаар шууд нэрлээгүй ч тус улсаас ирэх аюул заналын талаар нарийвчлан судлах үүргийг холбогдох байгууллагууддаа өгчээ. Халдлагын ард аль улс, бүлэглэл байгаа нь тодорхойгүй хэвээр байна.