2020-01-27 15:591min00

Монгол Улс өдөрт 54 мянган маск үйлдвэрлэдэг тул зохиомол хомсдол үүсгэхгүй байхыг анхаарууллаа

16e8c7cc0d5263187e4ab1f0973ae4c5_x3

Манай улс өдөрт 54 мянган ширхэг маскийг үйлдвэрлэдэг тул иргэдийнхээ хэрэгцээг бүрэн хангана. Иймд зохиомол хомсдол үүсгэхгүй байхыг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна.

Амны хаалт үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрлэгч “Мөнхийн тун” үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж хоногт 40000 ширхэгийг үйлдвэрлэн, эрүүл мэндийн байгууллага, эмийн сангуудаар түгээж байгаа. Хэд хэдэн компани гаднаас импортлож оруулж ирээд одоо эмийн сангуудаараа түгээж байна гэж Эрүүл мэндийн яамнаас бидэнд мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй