Шинэ коронавирусийн оношилгооны асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Вирус дэгдэх эрсдэл өндөр бүст багсан Монгол Улсын мэргэжлийн байгууллагууд 24 цагийн турш өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
Коронавирустэй холбоотой иргэд, олон нийтэд зориулсан урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээллийг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд 24 цагийн турш 80086829 дугаарын утсаар өгч байна. Коронавирус нь томуу, томуу төст өвчний шинж тэмдгээр илэрч, гэдэс ходоод хямрах, суулгах, зүрх, уушги, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдгүүдээр үргэлжилж, томуугийн хүндэрсэн хатгаа хэлбэрт шилжиж байгааг эмч нар анхааруулж байна.
Иймд дээрх шинж тэмдэг илэрсэн иргэд эмнэлэгт хандахыг мэргэжлийнхэн зөвлөж байна. Харин эрсдлийн байдал ямар байхаас шалтгаалан Монгол Улс Цагаан сар тэмдэглэх эсэх шийдвэрээ тухайн үед нь гаргана. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д гаднаас эмч мэргэжилтнүүдийг дайчлаагүй. Хэрэв байдал хүндэрвэл нөөцийн судалгаан дээрээ үндэслээд оюутнууд, тэтгэвэрт гарсан эмч нар болон хувийн эмнэлгийн эмч нараа ажиллуулна гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлж байна.