БНХАУ-д коронавирусын тархалт ихэссэнтэй холбогдуулан Монгол улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар тухайн улстай хиллэдэг автозамын боомтуудад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах чиглэл өгсөн тул эрхэм жолооч зорчигч та дараах чиглэлүүдэд зорчихгүй байхыг анхааруулсан бөгөөд одоогоор шууд хил хаах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зогсоох шийд гараагүй.
Улс хоорондын Зорчигчийн тээвэр тодорхойгүй хугацаанд явахгүй. Маргаашнаас хөдөлгөөнийг яаж хязгаарлах талаар шийд гарах байх. Хилийн боомттой аймгууд хуралдаад Онцгой комисст эхнээсээ саналаа хүргүүлж буй юм байна.