Лас-Вегаст болсон Олон улсын ахуйн хэрэглээний цахилгаан барааны үзэсгэлэнд Samsung компани сүүлийн жилүүдэд хийсэн өвөрмөц бүтээлээ толилууллаа. AirDresser гэдэг бол зөвхөн хувцас хадгалдаг шүүгээ биш. Компаниас энэ шүүгээг хувцсыг арчлах бүхий л зүйл төвлөрсөн гэж амлаж байна. Өөрөөр хэлбэл энэ шүүгээ нь хувцсыг цэвэрлэж, угаах шаардлагагүйгээр өнгөлөг болгодог.
Эхлээд өндөр температурын уурын урсгалаар хувцсыг ариутгаж, тоос тортгийг нь гөвнө. Дараа нь JetSteam технологиор вирус, бактерийг нь устгана. Тодруулан хэлбэл уурын шүүгээ нь инфлюэнца, аденовирус, коронавирус, герпесвирус гэсэн дөрвөн төрлийн вирусыг 99,9 хувиар, тоосны хачгийг 100 хувиар, хөлс, хоолны гэх мэт үнэр гаргадаг хийг 99 хувиар, перхлорэтилений төрлийн хортой бодисуудыг 99 хувиар устгана гэжээ. Цэвэрлэгээний төрөл бүрийн программууд нь өөр өөр үр дүнг үзүүлдэг.
Үүнээс гадна HeatPump хатаах технологи нь хувцсыг бага температурт нямбайлан хатааж, үрчлээ үүсгэдэггүй байна. Тэгэхээр индүүний ч хэрэггүй гэсэн үг. Хамгийн гайхалтай нь уурын шүүгээ агаарын чийгшлийг бууруулах замаар хувцсыг гадна талаас нь хамгаалж, энгийн угаалтаас илүү өнгө алдуулалгүй удаан эдлэх боломжтой болгодог.
Уурын шүүгээ нь өөрийгөө цэвэрлэх системтэй болохоор ямар нэгэн цэвэрлэх бодисгүйгээр л өөрийгөө цэвэрлэдэг. Энэ шүүгээ 2185 орчим ам.долларын үнэтэй юм байна.
[fbvideo link=”[fbvideo link=”https://www.youtube.com/watch?v=5ndeHYGpcPk&feature=emb_logo” width=”850″ height=”600″ onlyvideo=”1″]” width=”850″ height=”550″ onlyvideo=”1″]Эх сурвалж: lifter.com