Шинэ коронавирус тархаад байгаа БНХАУ-ын Ухань хотод Монголын 31 оюутан байгаа бөгөөд тэднийг эх оронд нь авч ирэх шийдвэрийг Засгийн газраас гаргаад байгаа билээ. Энэхүү үйл явдалтай холбоотойгоор нийгэмд айдас, түгшүүр бий болоод байгаа юм.
Тэгвэл энэхүү асуудалтай холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийхдээ дараах тайлбарыг хийлээ. “БНХАУ-ын Ухань хотод байгаа оюутнуудыг авч ирэх чиглэлд ХӨСҮТ, ЭМЯ, ЗТЯ, МИАТ, Төмөр зам гэх мэт байгууллагууд хамтран ажиллаж байгаа. Хятадын тал оюутнуудаас шинжилгээ аваад гаргана. Манай улс иргэдээ авах хүсэлтээ өгсөн, БНХАУ-ын талаас зөвшөөрвөл бид бүх талаар буюу нисэх онгоц, хүн хүчээ гаргаж, оюутнуудыг эх оронд нь авч ирнэ.
Иргэдээ авсан тохиолдолд шууд тусгаарлана, дэлхий нийтээр ямар дүрэм баримталдаг түүгээр ажиллан. Тодруулбал, нууц үеийг дуустал ХӨСҮТ-д тусгаарлах тул хэвлэл мэдээллийн байгууллагууд болон эцэг, эхчүүд хүүхдүүдтэй уулзана гэж ажилд садаа болохгүй байхыг хүсэж байна” гэв.