Коронавирус: Хятадын эсрэг хэрэглэж буй биологийн зэвсэг, энэ тахлаас асар их мөнгө олох магадлалтай гэжээ

2020-01-26 14:45
01

Үхлийн аюулт коронавирус нь Хятадын эсрэг хэрэглэж буй биологийн зэвсэг байж магадгүй гэж ОХУ-ын Төрийн Думын гишүүн Наталья Поклонская мэдэгджээ. Сүүлийн үед дэлхий дахинаа аймшигт тахал их гарах болсон. Тэдгээрийн цаад шалтгаан нь тодорхойгүй байгаа нь тохиолдлын хэрэг биш гэжээ.

“Дэлхийг захирч, их мөнгө олохын тулд хүмүүс компьютер стратеги тоглож байгаа мэт л байна. Үүнд таалагдахгүй хүмүүсийг шууд л устгана. Хамгийн аймшигтай нь эдгээр хүмүүс нь виртуаль биш, жинхэнэ хүмүүс. Энэ коронавирусыг зориудаар гаргасан байх магадлалтай” гэж тэрбээр олон нийтийн сүлжээндээ мэдээлжээ.

5bb753b6370f2cfe0e8b45ed Коронавирус Хятадын эсрэг хэрэглэж буй биологийн зэвсэг, энэ тахлаас асар их мөнгө олох магадлалтай гэжээ

БНХАУ эдийн засаг, технологийн хувьд асар хурдтай хөгжиж байгааг Поклонская тэмдэглэсэн аж. Гэтэл энэ нь дэлхийд ноёрхох сонирхолтой нэгэнд нь таалагдаагүй байх магадлалтай.

“Хятадад өнгөрсөн жилийн турш төрийн эргэлт хийх оролдлого гарсан. Өнгөт хувьсгалын боловсруулсан стандартаар нийтийг хамарсан эмх замбараагүй байдал зохион байгуулж байлаа. Харин одоо ойлгомжгүй вирусын тахлын өмнө айдас, түгшүүрт авдаж байна. Энэ зүгээр л санамсаргүй нөхцөл байдал уу, мэдэх юм. Миний бодлоор дэлхийн хүчирхэг хэсгээс хэтэрхий их тоглоом хийж байна уу даа гэж харж байна” хэмээн Поклонская мэдэгджээ. Энэ тахлыг “гайхамшигт вакцин” бий болгосноор дуусгана гэж үзэж байна. Хэн нэгэн баатар бол XXI зууны бодож олсон тахлаасаа асар их мөнгө олох магадлалтай гэж тэрбээр үзжээ.

Эх сурвалж: fishki.net