Тодруулбал, серотонин гэх даавар нь хөдөлгөөн хийх үед ялгарч хүнийг идэвхтэй, аз жаргалтай болгодог байна. Үүнтэй холбоотойгоор дулааны улиралд ихэнх хүмүүс агаар салхинд гарч, амарч, идэвхтэй хөдөлгөөн хийдэг. Харин намар хичээл эхэлж, ажлын ачаалал зуныг бодвол арай илүү нэмэгддэг байна.
Ялангуяа халуун дулаан улирлаас цаг агаар хүйтрэх үед хүнд хоосон утгагүй мэдрэмжүүд төрж болно. Энэ үеэр хүмүүсийн сэтгэл зүй тогтворгүйтдэг, илүү стресстдэг нь Сэтгэл судлалын үндэсний төвд хандах хүмүүсийн тоо эрс өсдөгөөс харагддаг байна.
Өвлийн улиралд хүмүүс ерөнхийдөө ачааллаа зохицуулж хэвшин, салхинд гарах нь багасаж, цаг агаар хүйтэрснээр зузаан хувцаслах, гадуур бага гарах байдлууд ажиглагддаг. Канадын эрдэмтдийн 2008 онд хийсэн серотониний талаарх судалгаагаар улирлын нөхцөлөөс шалтгаалан хөдөлгөөн багассанаар серотониний ялгарал буурч бие организмд ядрах мэдрэмж төрөх, хэт их идэх, нойргүйдэх, их унтах зэрэг шинж ажиглагддаг хэмээн тэмдэглэсэн байдаг.
Тиймээс бүхий л улиралд идэвхтэй хөдөлгөөн хийж, хоолоо зөв зохицуулж чадвал ямар ч улирал байсан стрессээ зохицуулах, хэт стресстэхгүй байх боломжтой.
Эх сурвалж:Psychology Today
Биеэ хайрлаарай сэтгэлээ хайрлаарай
Mind Hacker фэйж хуудаснаас