Их хэмжээний бэлэн мөнгөтэй явж байсан ОХУ-ын иргэнийг зохион байгуулалттайгаар дээрэмдсэн хэргийг тагнуулын байгууллагын ажилтнууд үйлдсэн гэх мэдээл гараад буй.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй. Өнгөрсөн шөнө /нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө/ цагдаагийн байгууллагаас ажиллагаа явуулсан. Прокурорт танилцуулагдаад явж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Прокурорын зөвшөөрөлтэйгөөр мэдээлэл өгөх боломжтой” гэж хариулаад байна.