Төрийн албаны зөвлөл /ТАЗ/-ийн 2020 оны 06/93 тоот албан бичгийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг – Эрүүл мэндийн газрын Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/ -ийн хэрэгжилт, хүний нөөцийн холбогдолтой тушаал шийдвэр, иргэдийн өргөдөл, гомдлын шийдвэрлэлттэй танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-ны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн дарга бөгөөд Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатараар ахлуулсан ЭМЯ-ны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн Ажлын хэсэг Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-т ажиллаа
Ажлын хэсэг Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/ 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Төрийн албаны тухай хуулиар шатлан дэвших, мерит зарчмыг баримталсан эсэх зэрэг гол заалтууд орсон талаар ТАЗ-өөс онцолж байгаа тул эдгээрт анхаарч ажиллахыг зөвлөөд, Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, холбогдох хууль, дүрэм сурталчлах ажлыг зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан.