Ленинградын бүслэлтийн үеэр гэр бүлийнхээ бүх хүнийг алдсан сурагч охин Таня Савичева 2020 оны нэгдүгээр сарын 23-нд 90 нас хүрэх байжээ. Гэвч охин тэжээлийн дутагдал, өлсгөлөнгөөс болж 14-хөн насандаа нас барсан юм.
Охин есөн хуудастай товчхон өдрийн тэмдэглэлдээ гэрийнхэн нь ар араасаа хэрхэн үхэж байгааг гунигтайгаар дүрслэн үлдээжээ. Энэ баримтыг фашистуудын гэмт хэргийн гол гэрч нотолгооны нэг болон Нюрнбергийн хуралдаанд ашигласнаар дэлхий дахин Ленинградын бүслэлтэд байсан, хэний ч мэдэхгүй Таня охины тухай мэддэг болсон гэдэг.
Аугаа их эх орны дайны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан энэхүү гунигт түүхийг нэхэн сануулъя.
Охины тэмдэглэлийг үзэхээр ирэх жуулчид нэмэгджээ
Таня Савичева охины сурч байсан Санкт-Петербургийн Василеостровский дүүргийн 35-р сургуулийн музейд жил бүр орос сурагчдаас гадна гадаадын жуулчид зорин ирдэг. 2019 онд энд Швейцарь, Герман, Австриас сурагчид ирсэн гэнэ.
Өнгөрсөн жил энэ музей 100 аялал зохион байгуулсан аж. Тус сургуулийн захирал Оксана Кусокийн тэмдэглэснээр энэ нь ойн биш жил гэхэд том амжилт гэнэ. Харин Ялалтын 75 жил, Таня охины мэндэлсний 90 жилийн ойгоор үзэгчдийн урсгал эрс нэмэгдэнэ гэдэгт сургуулийн захиргаа итгэлтэй байна.
“Женя 1941 оны 12 дугаар сарын 28-ны өглөөний 12:00-д нас барлаа” гэсэн зурвасыг Таня Савичева тэмдэглэлийнхээ дэвтрийн “Ж” гэсэн үсэгтэй хэсэгт анх бичжээ. Охин эгчийгээ өнгөрсний дараа энэ тэмдэглэлийг бичиж үлдээжээ.
Ингээд бусад хамаатан саднуудынхаа нас барсан хугацааг үсэг үсгэнд нь тааруулан бичсэн аж. “Б” дээр эмээгээ, “Д” дээр авга ахаа, “М” дээр ээжийгээ гэх мэтчилэн. Тэмдэглэлийн дэвтэр “Савичевийнхан нас барцгаалаа”, “Бүгд үхлээ”, “Ганц Таня л үлдлээ” гэсэн зурвасуудыг “С”, “У”, “О” гэсэн хуудсанд тэмдэглэжээ.
Музейд бүслэлтийн үеийн гэрэл зургууд, тухайн үеийн талхны жинхэнэ болон дууриамал хувилбар, дайчдын захидал зэргийг хадгалж байна. Харин тэмдэглэлийн дэвтрийн цахим хэлбэрт оруулж, зочид төлөөлөгчид интерактив мухлагаас олж үздэг болжээ. Дэвтрийн жинхэнэ эх нь Санкт-Петербургийн улсын түүхийн музейд хадгалагддаг байна.
Таня Савичева охины суудаг ширээг нь ч сургууль Ленинградын бүслэлтийн музейд өгчээ.
Сургуулийн музейд нас насны хүүхдүүд, цэцэрлэгийн насныхан ч ирдэг гэнэ. Зарим хүүхдүүд Танягийн хувь заяа, түүний өдрийн тэмдэглэлийн талаар мэдэж аваад нулимсаа ч барьж чаддаггүй гэж сургуулийн захирал Оксана Кусок ярьж байна. Тэдэн дунд Танягийн тухай огт сонсож байгаагүй хүүхдүүд цөөнгүй байдаг гэнэ.
Эцэг эхчүүд хүүхдүүддээ дайны тухай үнэнийг ярихаас зайлсхийдгийг ОХУ-ын БХЯ-ны харьяа Цэргийн их сургуулийн профессор Юрий Рубцов хүлээн зөвшөөрдөггүй. Тэрбээр хүүхдүүдийг харгис хэрцгий байдлаас ийм байдлаар хамгаалах нь хувиа хичээсэн хэрэг гэж үзжээ. “Бид дайны баатруудын тухай төдийгүй олон хохирогчийн тухай санах ёстой.
Тэдний нэг бол Таня Савичева байсан юм. Энэ хүүхдийн агуу гавьяа бол ойр дотныхон нь өлсөж үхэж байхад эр зориг гаргаж, гэрчилгээ үлдээсэн явдал юм. Тэр юуны тулд өөртөө ийм тэмдэглэл бичив? Тэр төрөл төрөгсдөдөө ямар нэгэн ул мөр, дурсамж үлдээх гэж тэр” хэмээн Рубцов ярьжээ.
Таня Савичева охины түүхийн жишээн дээрээс л би доторх аймшигт явдлуудыг олж хардаг хэмээн “Историк” сэтгүүлийн ерөнхий редактор Арсений Замостьянов ярьжээ. “Энэ бол Ленинградын энгийн л нэгэн гэр бүл. Байдаг л олон айлын нэг.
Гэвч бүслэлтийн тухай сэтгэл эмтлэм түүх олоход хэцүү. Таня Савичеваг фашизмын зэрлэг балмад үйлдлийг тэмдэглэлийн дэвтэртээ дүрсэлсэн еврей охин Анна Франктай зүйрлэх нь цөөнгүй. Гэхдээ Таня түүнээс 11 дүү, жаахан хүүхэд байсан. Өлсөж, даараад хүч тамиргүй болсон тэр бүрэн бүтэн тэмдэглэл хөтөлж чадахгүй, ойр дотныхоо хүмүүсийн үхлийн тухай товчхон баримт л үлдээсэн юм.
Яагаад гээч? Энэ асуултыг хариултыг түүх, сэтгэлзүйн олон мэргэжилтэн хайсаар л байна. Үзэл бодлууд нь өөр байж болох ч охин үхлийг ялахыг хичээсэн гэдэг нэг л зүйл нь илт байна. Тэмдэглэлийн дэвтэр дээрх хамгийн чухал зүйл нь тэр өөрийнхөө тухай биш, ойр дотны хүмүүс нь яаж амиа алдаж байгаа тухай юм. Стрессийн байдалтайгаар бичсэн байдаг.
Танягийн харам үг түүний хувьд хамгийн чухал зүйлийг тодорхойлсон байдаг” хэмээн Арсений Замостьянов өгүүлж байна. Таня Савичева дурсах эрхтэй гэдгээ баталсан гэж түүхч тэмдэглэжээ. Тэрбээр хүн хамгийн хүнд хэцүү нөхцөлд ч адгуус амьтан болох ёсгүй гэдгийг баталсан юм.
Эх сурвалж: iz.ru
4 comments
mash olin say hynii ami yrsenmuuhai dain
маш их харамсамаар бахархмаар түүх…дайны бодит нүцгэн үнэн…мундаг эр зоригтой охин…
Оросууд ухаанаараа жүүлүүдэд хүрэхгүй гэдгийг л харуулж бна насаар бол бараг чацуу
ЗХУ-н Иваново хотод 1970-1974 онуудад суралцаж байхдаа 1973 оны 1-р сард өвлийн амралтаараа хамт сурч байсан Куба улсын оюутнуудтай хамт Ленинград хотоор тойрон аялал хийж явсан юм.
Тэр үед биднийг авч явсан багш Ленинград хотын түүхэн дурсгалт газруудтай танилцуулж улмаар дайны үеийн бүслэлтийн байдал болон тэо үед хүмүүс яаж тэмцэж, өлсөж байсан, Ладого нуур- ДОРОГА ЖИЗНЬ гэж нэрлэгддэг мөсөн замаар хэрхэн тээвэр хийж байсан гэх мэтчилэн олон зүйлийг үзүүлж танилцуулсан.
Энэ үед Ленинград хотын музейд энэ ТАНЯ охины өдрийн тэмдэглэлийг үзсэн ба нэг хүнд 125 гр талх оногдож байсаныг нүдээр үзэж дайны аюул юу болохыг мэдэж авсан.
Миний аав нутгийн хүмүүстэйгээ энэ дайны жилүүдэд Баян Өлгий аймгийн Баян Нуур сумнаас одоогийн ОХУ-н БИСК хот хүртэл тэмээн жин тээж явсан түүхтэй хүн байсан.