Сошиалд гадил жимснээс  H7N9 вирус халдварлаад байгаа тухай мэдээлэл цацагдаж, энэ төрлийн жимс жимсгэнэ идэхгүй байх тухай мэдээлэл түгээд байгаа билээ. Тэгвэл саяхан Нийслэлийн эрүүл мэндийн газраас дээрх мэдээллийг үгүйсгэсэн мэдээллийг орчуулан өөрийн фэйсбүүк хуудаснаа хүргэжээ.

Мэдээллийг хүргэе.

“НаньХуй 8424 сортын гадил жимсийг идсэний улмаас 23 хүн H7N9 вирусийн халдвараар өвчилж, Шинхуа эмнэлгийн Чунг Минг салбарт нас барлаа” гэсэн мэдээллийн мөрөөр холбогдох шалгалтыг хийж, үндэслэлгүй, ташаа мэдээлэл болохыг тогтоосон талаар Шинь Лианг Шанхай сайтад нийтэлжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Чунг Минг эмнэлэгт ийм тохиолдол гараагүй бөгөөд Шанхайд “НаньХуй 8424” сортын гадил бус тарвас тариалдаг тухай дурдсан байна. H7N9 вирус нь шувууны тахал тул жимс жимсгэнээр халдварлах боломжгүйг мэдэгдлээ. Иймд ямар нэгэн үндэслэлгүй, ташаа мэдээллийг олон нийтэд түгээж, иргэдийг төөрөгдүүлэхгүй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: http://sh.sina.com.cn/news/s/2019-04-12/detail-ihvhiqax1937360.shtml

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн