Дэлхийн боловсролын чуулга уулзалтад оролцож байгаа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын бүрэлдэхүүн өнөөдөр Оксфордын их сургуулийн төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтаар Монгол Улсын англи хэлний багш нарын хэлний түвшин, дотоодод эзэмшсэн мэдлэг боловсрол нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөх боломжийн талаар ярилцаж, багш нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд хамтран ажиллах чиглэлээр санал солилцов.
Оксфордын талаас багш нарын хэлний мэдлэгийн түвшин, багш бэлтгэх хөтөлбөр, багш нарын дотоодод эзэмшсэн мэдлэг боловсрол нь олон улсын түвшинд өрсөлдөхүйц нөхцөлд байгаа эсэхийг судалж, зөвлөн туслах бөгөөд улмаар багш нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх цахим, тэнхимийн сургалт, туршлага судлах аяллуудыг зохион байгуулж, дунд болон урт хугацаанд тогтвортой ажиллахад талууд анхаарахаар боллоо.
Мөн “Discovery Education”, “Matific” зэрэг боловсролын салбарт төсөл хэрэгжүүлдэг компаниуд Монголын төлөөлөгчдөд өөрсдийн төслүүдээ танилцуулж, Монгол Улсын сургуулийн өмнөх, бага боловсролын салбарт цахим контентийг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллах хүсэлт илэрхийлсэн байна.
БСШУСЯ