Тайванийн нэгэн алдартай эмэгтэй насандаа баймгүй сайхан биеэ хаагаараа интернэт даяар шуугиулж байна. Нутгийнхаа гоо бүсгүйн тэмцээнд 40 жилийн өмнө түрүүлж байсан энэ эмэгтэйг Чэнь Мэйфэнь гэдэг. Жүжигчин, дуучин, телевизийн хөтлөгч тэрбээр 30 жилийн турш “Тайванийн хамгийн халуухан эмэгтэй”-гээр шалгарч байгаа юм.
Чэнь Мэйфэнь яг л 30 настан шиг харагддаг. 165 см өндөр эмэгтэй цагаан гаатай шөлний ачаар залуу сайхан насаа хадгалж чаддаг гэдэг байна.
Тэрбээр 1975 онд 19 насандаа “Knitwear Beauty Queen” тэмцээнд найз охиныхоо ятгалгаар орж түрүүлжээ. Тайванийн умард нутгийн Цзилун хотоос гаралтай тэрбээр жүжигчин болохоосоо өмнө Тайбейн банкинд ажиллаж байв. Тэмцээнд түрүүлснээсээ хойш гурван жилийн дараа л анхны сурталчилгаандаа тоглож, гурван жилийн дараа эелдэг, зөөлөн, бүгдийг ойлгож хайрладаг Тайванийн сайхан эмэгтэйн дүрээр алдаршсан байна.
Өдгөө Чэнь 63 настай хэдий ч үрчлээгүй цэвэрхэн арьс, чанга чилгэр бэлхүүс, бие хаагаараа олны анхаарлыг татсан хэвээр байна. Түүнээс яг биеийн галбир, арьсаа хэвийн хадгалж чаддаг нууцыг асуухад өглөө бүр шөл уудаг зуршилтай гэжээ.
“Би ихэвчлэн шөлөндөө хэдэн хэрчим цагаан гаа нэмчихдэг. Тэр л арьсыг маань сайхан байлгахад нэмэр болдог” хэмээн хариулжээ. Тэр фитнессээр хичээллэх тийм ч дуртай биш. Гэхдээ л дасгалжуулагч хөлсөлж, долоо хоногт 1-2 удаа дасгал хийдэг. Өдөр бүр өндөр өсгийт өмсдөг тэрбээр 52 кг жинтэй юм байна.