– Өнөөдөр буюу 2020 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

ОБЕГ-ЫН ЖАРГАЛАНТ ТӨВ

09:00 цагт: ОБЕГ-ын Жаргалант төвд хөдөө орон нутгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалт болно. Өглөө 08 цагт XI хороолол дахь /хуучин гэмтэл түлэнхийн эмнэлэгийн хажууд/ ХБХХЕГ-ын байрнаас унаа явна. Утас: 99931551

МҮХАҮТ

09:00 цагт: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА), БХБЯ болон ҮХГ-тай хамтран хэрэгжүүлж буй “Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө боловсруулах төсөл”-ийн Төслийн оролцогч талуудын нэгдсэн хурал болно.

МҮЭХ-НЫ ТӨВ БАЙР

11:00 цагт: Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Тээвэр, холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Албан журмын даатгагчдын холбоо, Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо, Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо, Хувиараа тээвэр эрхлэгчдийн үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хороо хамтран хуурамч шатахуун, албан журмын даатгал, торгууль шийтгэлийн тухай асуудлаар хэвлэлийн хурал хийнэ. Утас: 88007709 99027019

БСШУС

11:00 цагт: Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо, АШУҮИС-ийн багш нар БСШУС-ын яамны гадна тус салбарт өрнөж буй хууль бус үйл ажиллагааг эсэргүүцэн жагсаал зохион байгуулна. Утас: 99191593

“МОНГОЛ НЬЮС” МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11:30 цагт: “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2019”-ийн үр дүнг танилцуулах хэвлэлийн хурал болно. Утас: 321927

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо, АШУҮИС-ийн багш нар БСШУС-ын яамны гадна тус салбарт өрнөж буй хууль бус үйл ажиллагааг эсэргүүцэн жагсаал зохион байгуулна. Утас: 99191593

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн