АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаа “Төрөх аялал жуулчлал” буюу тус улсын нутаг дэвсгэрт орж төрөөд хүүхдэдээ иргэншил авч өгөх зорилго агуулсан жуулчлалыг эцэс болгоно гэж мэдэгджээ. Тэд энэ зорилгоо хэрэгжүүлэхийн тулд Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд заасан “Нэгдсэн улсын нутаг дэвсгэрт төрсөн хүүхэд бүр иргэншил авах эрхтэй” гэснийг өөрчлөхөөр төлөвлөж байгаа юм байна.
“Үндэсний аюулгүй байдал, гэмт хэргийн өсөлт зэргийг бодолцвол шинэчлэл зайлшгүй” гэж эх сурвалж хэлсэн байна.
Ядуу буурай орны хүмүүс АНУ-ын нутаг дэвсгэрт жуулчилж явах үедээ төрж, хүүхдэдээ иргэншил авч өгөхийг эрмэлздэг. Энэ зорилгоор явагдаж буй аялал жуулчлалыг “Төрөх аялал жуулчлал” гэж нэрлэж байгаа аж. 2013 онд ийм байдлаар 33 000 хүүхэд мэндэлжээ.