Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Э.Оюунболдоос допингийн дөрвөн төрлийн бодис илэрсэн тухай мэдээлэл гарсан билээ.

Иймд Э.Оюунболдын аваргын цолыг хүчингүй болгож, барилдах эрхийг хоёр жилээр хасах шийдвэрийг Баяр наадмыг зохион байгуулах хорооноос гаргаж, Ерөнхийлөгчид саналаа хүргүүлсэн. Гэвч тэрбээр саяхан хэвлэлд ярилцлага өгөхдөө “Цагаан сарын барилдаанд зодоглоно” гэсэн бөгөөд энэ талаар МҮБХ-ны дэд тэргүүн, Монгол Улсын заан Ц.Магалжаваас албан ёсны тодруулга авахад “Тийм зүйл ярьсан байна билээ. Гэхдээ Баяр наадмыг зохион байгуулах хороо түүний барилдах эрхийг хоёр жилээр хассан шүү дээ. Энэ дүрмээ дагана” гэсэн юм.

Мөн цахим мэдээллээр өндөр цолтой олон бөхийг допинг хэрэглэсэн гэсэн мэдээлэл гарсан. Тиймээс энэ тухай лавлахад “Авлигатай тэмцэх газраас эхнээс нь шалгаж байгаа юм билээ. Би ч сайн ойлголтгүй явна. Сэтгүүлч та нар шиг сураг төдий л байна” гэв. Иймд энэ тухай мэдээлэл тун удахгүй Авлигатай тэмцэх газраас гарах биз ээ.

By updown

9 thoughts on “Ц.Магалжав : Өндөр цолтой бөхчүүдийг АТГ шалгаж байгаа, Э.Оюунболд цагаан сараар барилдахгүй”
  1. Ийм сайн бөх хүүг барилдуулах хэрэгтэйш дээ. Ингэвэл монгол бөхийн спорт, урлаг яаж хөгжих юм бэ?!..

  2. Zassss garuud ihenh ni bugd l shahuuldag Obo-r tug tahichih shig bolloo doo ih l tom bodlogo yavaad bgaanmdaa ene durvuduudees ih yum gana

  3. Цуцла цагаан сарын барилдааныг, хорчин найраачин,9 шдийн юм эднээс л гардаг яс үзэх гэсэн залуусаа дарамтална зодно шал дэмий юмнууд

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн