Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Нийгмийн халамжийн сан 2019 онд 493.3 мянган хүнд 303.8 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгожээ – updown.mn

Нийгмийн халамжийн сан 2019 онд 493.3 мянган хүнд 303.8 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгожээ

Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2019 онд 2.8 их наяд төгрөг болж, өмнөх оноос 419.5 (17.5%) тэрбум төгрөг, зарлага 2.5 их наяд төгрөг болж, өмнөх оноос 361.4 (16.8%) тэрбум төгрөгөөр тус тус өслөө.

Нийгмийн даатгалын сангийн зарлага 2019 онд өмнөх оноос 361.4 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 217.4 (13.4%) тэрбум төгрөгөөр, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн зарлага 49.7 (76.6%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв.

Mөн 2019 оны 12 дугаар сард нийгмийн даатгалын сангийн орлого 331.0 тэрбум, зарлага 220.4 тэрбум болж, өмнөх сараас орлого 109.0 (49.1%) тэрбум төгрөгөөр, зарлага 20.5 (10.2%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Нийгмийн даатгалын сангийн орлого 2019 онд өмнөх оноос 419.5 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 365.6 (21.5%) тэрбум төгрөгөөр, эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 27.7 (8.9%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын мэдээллээр нийгмийн халамжийн сангаас 2019 онд 493.3 мянган хүнд 303.8 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон нь өмнөх оноос нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид 277.5 (2.3 дахин) мянгаар өсөж, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 166.1 (2.2 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Хүүхдийн 229.6 тэрбум төгрөгийн мөнгөн тэтгэмжийг 2019 онд 18 хүртэлх насны 1.0 сая хүүхдэд олгожээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн