Манай жүдо бөхийн шигшээ багийнхан 2020 оны эхний олон улсын тэмцээнээ Францын нийслэл Парисын “Их дуулга”-д оролцож эхлүүлнэ. Их дуулга ирэх сарын 8-9-нд болох бөгөөд манай улсаас 21 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцоно.
Уг тэмцээнд эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг, ОУХМ Г.Наранцэцэг, 52 кг-д Б.Хорлоодой, А.Бадамгарав, 57 кг-д олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга, гавьяат тамирчин Д.Сумьяа, 63 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Б.Мөнгөнчимэг, ОУХМ Б.Ганхайч, 70 кг-д М.Даваасүрэн, -78 кг-д О.Мөнгөнцэцэг.
Эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд ОУХМ Л.Өнөбoлд, ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Д.Амартүвшин, 66 кг-д ОУХМ Г.Хэрлэн, Ё.Басхүү, 73 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Г.Одбаяр, ОУХМ Ц.Цогтбаатар, 81 кг-д О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн, 90 кг-д Г.Алтанбагана, -100 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Л.Отгонбаатар, +100 кг-д олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр, ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Ө.Дүүрэнбаяр нар хүч үзэх юм байна.