2020-01-20 13:541min00

С.Эрдэнэ : УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат зүгээр л сонирхож казиногоор ороод гарсан

9504d72127a554e1cf9fec473425b642_1200

АН-ын дарга С.Эрдэнэ өнөөдөр сонгуулийн тойргийн тухай мэдээлэл хийх үеэрээ УИХ-ын гишүүд Австралид казинод тоглосон гэх мэдээллийн талаар ярьсан юм.

Тэрбээр “Одоогоор асуудал тодорхойгүй байгаа учраас би байр суурь илэрхийлэхэд эрт байна. Д.Эрдэнэбат гишүүнтэй ярьсан. Хувь хүний хувьд казинод тоглоогүй, зүгээр л сонирхож ороод гарсан нь үнэн гэсэн. Сонирхлоороо ороод гарах, дэлгүүр хоршоогоор орох нь байдаг л асуудал.

Харин мөрий тавиад тоглосон үйлдэл байгаа бол ямар хууль дүрэм, ёс зүй зөрчсөн юм гэдэг асуудал яригдах байх. Тийм үйлдэл байхгүй бол ярих шаардлагагүй” гэлээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй