1. БНХАУ-ын засгийн газрын тэтгэлэг –Магистр, доктор
Дэлхийн шилдэг их сургуулиудын 17-д жагсдаг Zhejiang их сургууль магистр, докторын 140 гаруй мэргэжлээс сонгон суралцах боломжтой.
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2020 оны гуравдугаар сарын 31 хүртэл хүлээн авч долоодугаар сард шалгаруулна.
Байршил: Zhejiang муж, Hangzhou хот.
Тэтгэлэг юу багтаах вэ:
Сургалтын төлбөр
Байр, сурах бичиг
Эрүүл мэндийн даатгал
Сар бүр Магистрын зэрэг 1700 юан
Докторын зэрэг 2000 юаны тэтгэлэг
Тэтгэлгийн бүртгэлийн хураамж болох 800 юан
Эрдмийн зэрэг: магистр 2-3 жил, докторт 3-4жилийн хугацаанд суралцана.
Суралцах чиглэл:
Хүмүүнлэгийн ухаан
Хөдөө аж ахуй, байгалийн шинжлэх ухаан
Анагаах ухаан
Нийгмийн шинжлэх ухаан
Мэдээллийн технологи
Шинжлэх ухааны салбар сургуулиудад суралцах боломжтой.
Шалгуур:
БНХАУ-ын иргэн биш байх
Эрүүл мэндийн ямар нэгэн асуудалгүй байх
Магистрын зэрэг бол 35-аас доош настай
Докторын зэрэг бол 40-өөс доош настай байх
Дүнгийн голч өндөр байх
Өөр тэтгэлэгт хамрагдаж байгаагүй
Дэлгэрэнгүй мэдээлэл болон онлайн бүртгэлийг энэ холбоосоор авна уу.
2. Канадын Yorkshire их сургуулийн тэтгэлэг-Магистр
Канадын Yorkshire их сургуулиас зарлаж буй энэ тэтгэлэгт шинжлэх ухааны хөгжилд хувь нэмэр оруулах хүсэл эрмэлзэлтэй, бакалаврын зэрэгтэй гадаад оюутнууд хамрагдах боломжтой.
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2020 оны гуравдугаар сарын 23-нд
Тэтгэлэг олгогчийн тоо: 25
Тэтгэлгийн хэмжээ:
Жилийн 10 мянган ам.доллар.
Элсэлтийн хураамж 5 мянган ам.доллар. Үүн дээр эхний жилийн зуны судалгааны ажлыг дэмжих 5 мянган ам.доллар олгоно.
Салбарын мэргэжилтний менторшип хөтөлбөрийн зардал багтана.
Шалгуур:
Англи хэлний мэдлэг TOEFL: IBT 100 оноо, ELTS: 7.5 оноотой байх.
Бакалаврын гол 80%-аас дээш байх /А/.
Сурах хүсэл тэмүүлэл, удирдах ур чадвартай.
Бүх талаар өөрийгөө хөгжүүлэх эрмэлзэлтэй.
Дэлгэрэнгүй мэдээлэл болон онлайн өргөдөл илгээх холбоосыг албан ёсны веб сайтаас аваарай.
3. MEXT-Японы засгийн газраас олгодог магистр болон докторын тэтгэлэг-Retsumeikan их сургууль
Бүртгэл дуусах хугацаа: 2020 оны нэгдүгээр сарын 8-нд
Энэ тэтгэлгийг авснаар Киото хотод байрлах Retsumeikan их сургуульд магистр, докторыг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой.
Японы боловсролын яамнаас жил болгон гадаад оюутнуудын дунд зарладаг MEXT тэтгэлэг нь эрх чөлөө, энх тайван, хүмүүнлэг болон олон улсын хамтын найрамдалд хувь нэмэр оруулах зорилготой.
Тэтгэлгийн хэмжээ:
Сургалтын төлбөр 100 хувь чөлөөлнө
Сар бүр 143-145 мянган иений стипент
Ирж буцах онгоцны зардал
Шалгуур:
Япон улсад сурах хүсэл эрмэлзэлтэй, эрүүл мэндийн ноцтой асуудалгүй.
Япон улсын иргэншилгүй байх, япон улстай дипломат харилцаа тогтоосон байх.
1985 оны дөрөвдүгээр сарын 2-ноос хойш төрсөн байх
Шаардагдах материал:
Мэргэжлийн диплом
Дүнгийн хуулбар
Тодорхойлох захидал 2 ширхэг /ажил олгогч, багш гэх мэт ур чадварыг тодорхойлж чадах хүн байна./
Паспортын хуулбар
CV
Сурах төлөвлөгөө
Англи хэлний оноо: B2-түвшнээс дээгүүр байх
TOEFL IBT-72, IELTS-5.5-аас дээш байх
Нийтлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүллийн цахим хуулбар /докторын зэргээр сурахаар бол/
Судалгаа удирдсан багшийн тодорхойлох захидал /докторын зэрэг горилох бол шаардана/
Онлайн өргөдөл болон дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсны сайтаас авна уу.
4. Норвегийн бизнесийн сургуулийн ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг- Магистр
Бүртгэл хаагдах хугацаа: 2020 оны гуравдугаар сарын 1-нд
Олгох тэтгэлгийн тоо: Гадаадын 20 оюутан, Норвегийн 10 оюутан
Тэтгэлгийн хэмжээ:
Хоёр жилийн сургалт болон байрны төлбөр.
Улирал бүр стипент олгоно.
Дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсны веб хуудсаас аваарай.
5. Нидерландын Вант улсын Тwente их сургуулийн тэтгэлэг: 1-2 жилийн магистрын хөтөлбөр
Хэн хамрагдах боломжтой вэ: Европын холбоо болон бусад хөгжиж буй орны оюутнууд
Бүртгэл хаагдах хугацаа: Эхний шат хоёрдугаар сарын 1-нд, хоёрдугаар шатны материалыг тавдугаар сарын 1-н хүртэл хүлээн авна.
Тwente Их сургуульд магистрын зэргээр суралцах мэргэжлийн чиглэл:
Математик, Физикийн шинжлэх ухаан
Эмийн үйлдвэрийн инженер, технологич
Бизнесийн удирдлага
Мэдээллийн технологийн бизнес
Барилгын удирдлага ба инженер
Харилцаа холбоо судлал
Шинжлэх ухаан, технологийн боловсрол
Цахилгааны инженер
Холбооны инженер
Компьютерын сүлжээ
Байгаль орчин болон эрчих хүчний удирдлага
Европ орон судлал
Анагаах ухаан
Хүн ба мэдээллийн харилцан холбоо
Үйлдвэрлэлийн дизайн, инженерчлэл, удирдлага
Мэдээллийн технологи
Механик инженерчлэл
Нанотехнологи
Философийн шинжлэх ухаан, Технологи ба нийгэм судлал
Сэтгэл судлал
Нийтийн удирдлага
Сэргээгдэх эрчим хүчний технологи
Олгох тэтгэлгийн тоо: 50 оюутан
Тэтгэлгийн хэмжээ: Жилд 25-30 мянган еврогийн сургалтын тэтгэлэг
Шалгуур:
Twente их сургуулийн төгсөөгүй байх.
Нидерландын виз авах шалгуурыг хангасан байх.
Академик англи хэлний мэдлэг IELTS 6.5 эсвэл TOEFL iBT of 90-ээс дээш байх.
Сурах хугацаанд амжилт гаргасан байх.
Дэлгэрэнгүй мэдээлэл болон онлайн өргөдлийг албан ёсны веб хуудсаас аваарай.
6. Шведийн Uppsala их сургуулийн Магистрын тэтгэлэг
Бүртгэлийн хугацаа: 2020 оны хоёрдугаар сарын 3-нд дуусна.
Тэтгэлгийн хэмжээ: Сургалтын тэтгэлэг
Хэн хамрагдах боломжтой вэ:
Швед болон Европын холбооны бус улсын иргэн байх
Суралцах хугацаандаа академик амжилт үзүүлсэн байх
Uppsala их сургуулийн тэтгэлгийн шалгуурыг хангасан байх
Дэлгэрэнгүй мэдээлэл болон онлайн өргөдлийг албан ёсны сайтаас хараарай.
7. Нидерландын Utrecht их сургуулийн Магистрын тэтгэлэг
Бүртгэл дуусах хугацаа: 2020 оны нэгдүгээр сарын 31-нд
Шалгаруулах оюутны тоо: 20-25
Тэтгэлгийн хэмжээ: Сургалтын төлбөр+ судалгаа, амьдрах зардалд зарцуулах 11 мянган евро
Хэн хамрагдах боломжтой вэ:
Суралцсан мэргэжлийн чиглэлээр амжилт гаргасан байх.
Европын холбооны бус улсын горилогч.
ЕБС, их сургуулиа Нидерландад төгсөөгү.
Голландын визийн шалгуурыг хангах боломжтой байх
Дэлгэрэнгүй мэдээлэл, шалгуур, онлайн өргөдлийг албан ёсны сайтаас аваарай.
БНХАУ-ын засгийн газрын тэтгэлэг 2020 -Бээжингийн технологийн институтийн магистр болон докторын хөтөлбөр
1960 онд байгуулагдсан тус сургууль нь 21-р зууны топ 100 сургуулийн тоонд зүй ёсоор багтдаг. Нийт 23 коллеж, бакалаврын 44, магистрын 42 мэргэжил, докторын 26 хөтөлбөрийг санал болгодог.
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: дөрөвдүгээр сарын 15-нд
Тэтгэлгийн хэмжээ:
Бүртгэлийн хураамжаас чөлөөлнө.
Сургалтын төлбөрөөс 100 хувийн тэтгэлэг.
Амьдрах байрны төлбөр.
Эрүүл мэндийн даатгал.
Сурах бичиг, лаборатори, судалгааны зардлыг даана.
Сар бүрийн тэтгэлэг. Магистр 300 юань 485 ам.доллар Доктор 3500 юань буюу 565 ам.доллар
Сурах хугацаа:
Магистрын зэрэг 2-3 жил
Докторын зэрэг 3-4 академик жил
Суралцах чиглэл, онлайн өргөдөл, дэлгэрэнгүй мэдээллийг эндээс.