Шинэ төрлийн коронавирусний халдвар дэгдсэн Үхань хотын нисэх буудал болон галт тэрэгний буудлуудад БНХАУ-ын Эрүүл ахуй, ариун цэврийн хяналтын байгууллагууд вирус илрүүлэх тусгай төхөөрөмжүүд суурилуулжээ.

Ням гарагт “Шиньзинбао” сонинд мэдээлэхдээ Үхань хот руу очдог хурдны гол замуудын дагуу мөн шалгалт хийнэ. Түүнчлэн тээврийн гол төвүүд байрладаг газруудад мэргэжилтнүүдийг илгээсэн хэмжээжээ.

Коронавирусийн тохиолдол Шинжэнь, Шанхай хотод шинээр илэрсэн бөгөөд Ухань хотод гэхэд уушгины хатгалгаа өвчний 17 шинэ тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Халдвар авсан хүмүүст бүгдэд нь эмнэлгийн тусламж үзүүлсэн бөгөөд гурвынх нь биеийн байдал хүнд байгаа аж. Албан ёсны мэдэгдэлд дурдсанаар, одоогийн байдлаар уг вирусний халдвар авсан 62 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 19 өвчтөн эмнэлгээс гарсан байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн