ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Парламентын эрх мэдлийг нэмэгдүүлнэ гэдгээ зарлаад байгаа билээ. Тэрээр өөрчлөлтийнхөө төслийг Төрийн Думд хүргүүлсэн бөгөөд түүнд нь төрийн албан хаагчидтай холбоотой, анхаарал татсан хэд, хэдэн заалт багтжээ.
Тухайлбал, төрийн өндөр дээд албан хаагчдыг иргэншлээ солихыг нь хориглох заалт багтсан байна. Энэ заалтад хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын гишүүд, шүүгчид зэрэг албан тушаалтнууд багтжээ.
Мөн ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь сүүлийн 25 жил нутагтаа тогтвортой амьдарсан байх ёстой гэсэн заалтыг оруулсан байна. Энэ нь тухайн хүн эх орондоо үнэнч байх шалгуурыг хангахад хэрэгтэй гэнэ. Харин төрийн өндөр албан тушаалтнуудын иргэншлийн тухайд, албан тушаалаа ашигласан гэмт хэрэг үйлдээд иргэншлээ солиулан гадаад улс руу цагаачлахаас сэргийлж байгаа аж.